“Тамифлю”-г зөвхөн эмчийн жороор хэрэглэхийг анхаарууллаа

Ханиад  томуу өндөр дэгдэлттэй байгаа энэ үеийг далимдуулж “Тамифлю” гэх эмийг өндөр үнээр шахлаа, энэ эм хэний бизнес вэ гэх зэрэг бухимдал  нийгмийн  сүлжээнд нэлээд өрнөсөн.  Тэгвэл ЭМЯ-ны мэргэжилтний хэлснээр уг эмийг манай улс 2009 оноос хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьж, тодорхой хэмжээг оруулж ирж, эмнэлгүүдэд үнэ төлбөргүй өгсөн байна.  Тодруулбал, салбар яамнаас томуу, томуу төст өвчлөл өндөр байгаа дүүргийн эмнэлгүүд болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв гэсэн эмнэлгүүдэд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхээр үнэ төлбөргүй нийлүүлсэн ажээ.  “Тамифлю” нь вирусийн эсрэг үйлчилгээтэй эм учир тухайн вирусийнх нь онцлог, өвчтөний биеийн байдал, шинжилгээний дүгнэлт, насны онцлог зэргийг харгалзан үзэж, эмчийн жороор хэрэглэх ёстой. Тийм учраас хүмүүс дур мэдэн энэ эмийг худалдан авч, хэрэглэж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн энэ эмийг хувийн эм сан, эмнэлгүүдэд өндөр үнэтэй худалдаалагдаж байвал иргэд ШӨХТГ-т гомдол гаргаж  шалгуулж болохыг салбар яамнаас сануулсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...