Ажлаа тасалсан УИХ-ын гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж “ховлов”

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт: 

    “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан. 

    Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсон хүлцэл өчиж байна. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...