Нийслэлийн шинэ Засаг дарга баасан гарагт тодорно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Су.Батболд өөрийн хүсэлтээр энэ сарын 10-нд ажлаасаа чөлөөлөгдсөн. 2016 оны сонгуулийн дараа МАН-ын Удирдах зөвлөлийн шууд дэмжлэгтэйгээр хотын дарга болсон түүнтэй цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн учраас ийн ажлаа өгсөн юм. Су.Батболд нийслэлийн ИТХ-д нэр дэвшээгүй, МАН-аас боловсруулсан “Аз жаргалтай хот” сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцоогүй нэгэн байв. Тийм ч учраас Су.Батболдыг анх нийслэлийн Засаг даргаар томилогдоход өөрийнх нь намын зарим хүн тооноор орж ирлээ хэмээн эгдүүцэж байсан удаатай.

Ажлаа хугацаанаасаа өмнө өгсөн Су.Батболдын оронд хэн нийслэлийн Засаг дарга болох вэ гэсэн асуулт одоогоор хариултгүй хэвээр байна. Хуулиар бол 14 хоногийн дотор орны хүнийг нь томилох учиртай. Нийслэлийн ИТХ-ын 2018 оны отгон хуралдааныг энэ сарын 28 буюу ирэх баасан гарагт хийхээр тов гарчээ. Тиймээс энэ хуралдаанаар нийслэлийн шинэ Засаг дарга тодрох, томилогдох нь тодорхой боллоо. Хэвлэлээр Б.Мөнхбаатар, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан гэх эрхмүүдийн нэр хотын даргын суудалд хэн очих вэ гэсэн таамагт дээгүүр давхиж яваа.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийслэлийн Засаг даргыг энэ удаад томилохдоо НИТХ дотроос, тэр дундаа нийслэлийн сонгуульд оролцож намдаа суудал авчирсан, Улаанбаатар хотын ажил амьдралыг сайн мэддэг хүнийг тавихаар ярилцаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүнийг нийслэлийн Засаг даргаар томилно гэсэн хандлага МАН дотор хүчтэй байгааг онцолж байна. Юутай ч энэ баасан гарагт хот шинэ даргатай болох бололтой.

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...