Ус бохирдуулагч үйлдвэрүүд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах болно

 Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хуримтлагдсан лагийг хэрхэх талаар олон жил яригдаж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрсэн.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон бөгөөд хоногт 160  000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

Иймээс Төв  цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгож байв. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

Тэгэхээр цаашид хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр  албаны хүмүүс зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх хавраас ус бохирдуулагч үйлдвэрүүд Засгийн газрын 073-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...