Хэрэглэгчдээс усны суурь хураамж яагаад авдаг вэ?

Усны суурь хураамжийг дэлхийн олон улс оронд мөрддөг бөгөөд энэ нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд чанартай, найдвартай усыг 24 цагийн турш хүргэхэд бэлэн байлгахад шаардагдах зардлыг шингээсэн байдаг. Шугам хоолойн голч өргөсөх тутам тэр хэмжээгээр илүү их усыг хэрэглэгчдэд хүргэх, бэлэн байлгах шаардлагатай болох бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардал төдий чинээ өндөр байдаг.

Суурь хураамжийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ил тод, үнэн бодитой байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах бодит шууд зардлыг нөхөхөд чиглэгдсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг ханган, ус хангамжийг тасралтгүй хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...