“Гүржавын Лхагвасүрэн сан” залуу судлаачдыг дэмжиж ажиллана

Дэлхийн шилдэг философич өргөмжлөлт, орчин үеийн Монголын сэтгэл төдийтний гүн ухаантан, профессор Г.Лхагвасүрэн агсны мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “Гүржавын Лхагвасүрэн сангийн нээлт-Дурсамжит уулзалт” энэ сарын 08-ны өдөр боллоо. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн анхны эрхлэгч, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал зэрэг хариуцлагатай ажил алба хашиж байсан Г.Лхагвасүрэн нь Монгол Улсын шашин судлалын шинжлэх ухааны хөгжилд түүчээлэн ажиллаж байсан мэргэжлийн буддын судлалч байсныг түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгт анд нөхөд, шавь нар нь энэ өдөр эргэн дурслаа.

Буддын залуу судлаачдыг дэмжих, буддын гүн ухааны үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Гүржавын Лхагвасүрэн сан”-гийн удирдах зөвлөлд Г.Лхагвасүрэн агсны найз нөхөд болох ШУА-ийн  тэргүүн дэд Ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, профессор С.Цэдэндамба,  гарын шавь болох МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, дэд профессор С.Янжинсүрэн нарын эрдэмтэд багтсан байна.

Уг сангаас Г.Лхагвасүрэн агсны “Эрдмийн бүтээл” цувралын хүрээнд “Ноён хутагт Данзанравжаа” (Гүн ухааны үзэл), “Сэтгэл төдийтний гүн ухаан” номуудыг хэвлэн гаргаж олны хүртээл болгоод байна. Түүнчлэн тус сангаас их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд “Монголчуудын гүн ухаан, нийгэм, улс төрийн сэтгэлгээний уламжлал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уг арга хэмжээний үеэр эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарсан МУИС-ийн ХУС-ийн Философийн ангийн оюутан Э.Эрхэст батламж, нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг гардуулан өгөв.

Мөн уралдааны удаах байруудад шалгарсан МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан Б.Цэгмэд, Л.Мажиггарав нарт батламж, мөнгөн шагнал гардуулан өгч, монгол судлал, философи, дорно дахин судлал, буддын судлалаар мэргэшин сурч буй оюутнуудад урам зориг нэмэв. Цаашид тус сангаас Г.Лхагвасүрэн агсны “Эрдмийн бүтээл” цувралын хүрээнд “Бүтээлийн эмхтгэл”, “Исторические условия формирования и развития реформаторского течения в Монголий” номуудыг хэвлүүлж, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимтэй хамтран 12 дугаар сарын 07-ны өдөр “Монгол дахь буддын судлал ба нийгэм, улс төрийн сэтгэлгээний түүх судлалын асуудалд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...