Урт гэзэгтэй сайхан бүсгүйчүүдийг шалгаруулжээ

“УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ-3” уралдаан өчигдөр МҮЭСТО-нд болжээ. МҮЭСТО-ноос санаачлан 25 жилийн дараа зохион байгуулж буй эл уралдаанд монгол орны өнцөг  булан  бүрээс сайхан гэзгээрээ гоёж яваа 60 гаруй бүсгүй зорин ирж оролцсоноос төгсгөлийн гала тоглолтонд шилдэг 40 бүсгүй үлдсэн байна. Уралдааны “ТЭРГҮҮН ДЭЭД” буюу ГРАНПРИ шагналын эзнээр 2 метр 12 см уст гэзэгтэй ӨНӨРХАНЫ АЙГҮЛЬ шалгарчээ. Тэрээр 2016 онд “Монос косметиксээс” зохионы байгуулсан “Монголын сайхан үстэй бүсгүй” тэмцээнд оролцож байсан бөгөөд  БГД-ийн Эрүүл Эрүүл төвд Сүрьеэгийн диспансерийн эрхлэгчээр ажилладаг ажээ.

Уралдааны “ДЭД” байрын шагналтнаар 1993, 1995 оны МҮЭСТО-ноос анх зохиож байсан уг уралдааны шилдэг оролцогч Л.Чимэддорж болон Ц. Оюун-Эрдэнэ нар тодорчээ. Мөн “ХӨДӨЛМӨРЧ, АХМАД, УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” , “ҮЗЭГЧДИЙН ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ”  “АВЪЯАСЛАГ, УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” гэсэн номинацийн эздийг ч тодруулсан байна.

Бага насны ангилалд ОДГАРИГИЙН МИШЭЭЛ- “ТЭРГҮҮН БАЙР”, Г. Сондор “АВЪЯАСЛАГ УРТ ГЭЗЭГТЭЙ оролцогч” , О.Маралмаа “ХАМГИЙН бяцхан УРТ ГЭЗЭГТЭЙ ОРОЛЦОГЧ”-оор шалгарлаа. Мөн Б. Маралмаа, Ц.Түвшинжаргал, Д.Амарцэцэг,Г.Арвин,О.Цэндмаа, О.Танан-Эрдэнэ нар ТУСГАЙ БАЙРЫН эзэд болсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...