Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн тухай “Арслан” хөрөг дурсамжийн ном хэвлэгджээ

Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, уншигчдын гар дээр тавихад бэлэн болоод байгаа ажээ. Энэхүү номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжийг хэлхэн зохиомжилж, хувь хүний намтрын сонин содон хуудаснаас эхлээд оюутан ахуй цаг, урлагт зүтгэсэн он жилүүд, театрын урлагт түүчээлсэн үе гээд амьдрал, уран бүтээлийнх нь бүрэн цогц товчооныг нийтлэл, уран сайхны аргаар бүтээжээ. Ирэх жил нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд “Арслан” хөрөг дурсамжийн номыг уг ойд зориулан бүтээсэн юм байна.

Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны тухай "Арслан" хөрөг дурсамжийн ном хэвлэгджээ

Нэрт найруулагч Г.Доржсамбуу 1949 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ. 1966 онд театрт хөл тавьж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад цэргийн алба хаахаар морджээ. Цэргээс халагдсаныхаа дараа ажилдаа эргэн орж, 1971 оны дөрөвдүгээр сарын 19-нд УДЭТ-ын үндсэн жүжигчин болж, уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн байна. Тэрээр 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд төрийн шагнал, зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоод тогложээ.

Улмаар тухайн үеийн ЗХУ-ын Украйн улсын Киев хотын Театрын дээд сургуульд суралцан төгсчээ. Г.Доржсамбуу агсан тухайн үеийн УБДС-ийн Кино драмын ангид багшлан олон арван авьяаслаг шавь нарыг бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч байв. Түүний дааж төгсгөсөн ангийнх нь шавь нараас Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж нарын урлагийн гавьяат зүтгэлтнүүд, С.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын гавьяат жүжигчид төрөн гарсан бөгөөд хичээл заалгасан болон удирдлагад нь ажиллаж байсан жүжигчдээс Ж.Сүххуяг, Ц.Төмөрхуяг, Л.Дэмидбаатар нарын олон гавьяатууд төрөн гарсан байна.

Г.Доржсамбуу найруулагч 1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ “Найрын ширээний ууц”, “Нора”, “Нийгмийн санаа”, “Туйлшрал”, “Альбин”, “Цусан тахилга”, “Өрлөг жанжны өчил” зэрэг олон арван жүжиг, “Найрын ширээний ууц”, “Монголын гурван өдөр” уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.

Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны тухай "Арслан" хөрөг дурсамжийн ном хэвлэгджээ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...