Яруу найрагч О.Түвшиндэмбэрэл “Амилахуйн үндэс” номоо өлгийдөн авлаа

Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Хүү, зохиолч, Хонхэрээдийн Б.Энхбат тэргүүтэй зохиолч, яруу найрагчдын төлөөлөл, Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нар О.Түвшиндэмбэрэл найрагчийн номын нээлтэд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

“Амилахуйн үндэс” номыг төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Хэнтийн Батхүү нар ариутган шүүж, соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй өмнөтгөл үг бичжээ. Тэрээр О.Түвшиндэмбэрэлийн яруу найргийн тухай “Хур дэлнийх нь ширхэг бүр хуучин цагийн өвгөдийнх шиг оновчтой үгтэй, хусуурынх нь толионоос дуслах сувдан хөлсний үнэртэй байнам. Уран Дөшийн хүлэг минь Улзынхаа цагаан салхи шиг яваарай” хэмээсэн байна. Яруу найрагч О.Түвшиндэмбэрэл “Амилахуйн үндэс” анхны номоо ачлалт аав, ээждээ зориулсан бөгөөд тун удахгүй нийтлэл, дурсамж, хүүрнэлийн номоо уншигчдын гар дээр тавих ажээ.

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...