Олимпийн баатруудад хүндэтгэл үзүүлэв

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өнөөдөр Спортын төв ордны гадна талбайд боллоо. Тэмдэглэлт арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, мөн яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчид оролцлоо. Тухайлбал, ахмад тамирчдын төлөөлөл болох Монголд 1968 онд анхны олимпийн наадмын хүрэл медалийг авчирсан ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав хүрэлцэн ирсэн бол залуу үеийн төлөөллөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид дасгалжуулагчийн хамт баярынхаа өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр ирсэн байлаа.
Арга хэмжээний үеэр БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой давхар тохиож байна. Энэ оны эхний хагаст гэхэд бид 32 орны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 97 медаль авснаас 27 алт, 21 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай явж байна. Мөн Пёнчаны өвлийн олимп, паралимпийн наадмаас манай улсын гурван тамирчин эрх авч, амжилттай оролцсон. Удахгүй Индонез улсын Жакарта хотод болох Азийн зуны спортын наадамд 20 гаруй төрлөөр 400 гаруй баг, тамирчид оролцох бэлтгэл ажлаа хангаж байна. Биеийн тамир, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн алдарт тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд баярын мэнд хүргэе” гэв.
Ийн арга хэмжээг албан ёсоор нээсний дарга “Чингис хаан” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа үе үеийн гавьяа байгуулсан тамирчдын суу алдрыг магтан дууллаа. Дараа нь Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Ш.Магван, олимпоос медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нарт хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.
Энэ үеэр 1968-2004 оны олимпийн наадамд оролцсон бүх тамирчдад баяр хүргэсэн бол Бээжин, Лондон, Рио Де Жанейро-гийн олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн мөн бүх тамирчдад талархал илэрхийллээ.
Тамирчдын өдрөөр гимнастик, бодибилдинг, туялзуур сэлэм, таеквондо, сагсан бөмбөг, бокс, ширээний теннис, кэндо, спортын бүжгийн холбооноос үзүүлэх тоглолтыг олон нийтэд сурталчилж, сонирхууллаа. Мөн энэ үеэр бадминтоны аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны зааланд өрнөж байлаа.
Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдрөөр Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал болох “Алтан од” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Монголын үндэсний паралимпийн дээд шагнал “Алтан нар” одонгоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нарыг шагнав.
Тамирчдын аугаа их хөдөлмөр, амжилт бүтээлийн хойно дасгалжуулагч нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл байдгийн учир тэднийг дурдахгүй, дурсахгүй өнгөрч болохгүй. Тиймээс гавьяат дасгалжуулагч агсан С.Магсар, О.Цэрэндагва, Д.Банди, Г.Лхагвасүрэн, Ц.Бадамхатан нарт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнхнийг нь мөн арга хэмжээнд урин оролцуулав. Улмаар залуучууд, дифлимп, тусгай олимпийн наадамд ажилттай оролцсон залуусыг алдаршуулж, спортын үзүүлэх тоглолтууд 15.00 цаг хүртэл үргэлжилснээр арга хэмжээ өндөрлөлөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...