Бүсгүйчүүдийг барьц алдуулах эрчүүдийн шилдэг 10 үнэртэн

Бүсгүйчүүдийн сэтгэлийг татсан хүсэмжит залуу болоход хэр амархан бэ. Тэгвэл үүнд ердөө 5 хором хангалттай гэж хариулж болно. Учир  нь бүсгүйчүүдийн эсрэг хүйстэндээ татагдах, өөр нүдээр  харахад нөлөөлдөг гол хүчин  зүйлүүдийн нэг нь үнэр. Эрчүүд харж дурладаг бол бүсгүйчүүд үнэрлэж, сонсч дурладаг. Яг л түүнийхээ таалах, сайхан үнэрийг та өөртөө бий болгож чадвал залуу та түүнийг өөрийн болгох нэг томоохон алхамаа хийж чадлаа гэсэн үг. Таныг нэг их тоож анзаардаггүй байсан бүсгүй ч  сайхан  үнэрэнд чинь автаад урьдынхаас өөр нүдээр харж эхэлж болно, эсрэгээрээ таны үнэр өмнө нь олж авсан таны үнэлэмжийг унагаж бүсгүйг чинь зугатахад хүргэж ч болно. Үнэр тэдэнд тийм л чухал.

Ингээд таныг хүсэмжит эр хүн болгоход туслах шилдэг 10 үнэртэй усыг танилцуулъя.

#1 Creed Aventus (Eau De Parfum)

Жилийн аль  ч улиралд, өдөр шөнийн алинд ч  түрхэж болох энэ ус таныг хүчирхэг нэгэн болгоно. Болзоонд, аялахдаа,  олон  нийтийн арга хэмжээнд оролцохдоо түүгээр эрч хүчээ нэмээрэй.

Гол нот: Чихэрлэг, ханборгоцой, заар, хусны модлог үнэр

#2 Aqua Di Gio Profumo – Giorgio Armani (Eau De Parfum)

Бүх цаг  үеийн шилдэг усны нэг энэ усыг хавар, зун, намар, өдөр  болон шөнө түрхэж болно. Усны мөн модлог анхилам үнэртэй. Нэмэлтээр цитрус, шимтэглээ

Хамгийн удаан  үнэрээ барьдаг уснуудын нэг бөгөөд Армани энэ усаа бүтээх сэдлээГазар дундын тэнгисээр аялах үедээ олсон гэдэг.

#3 Dior Sauvage (Eau De Toilette)

Төгс, халуухан үнэрийг Dior Sauvage-аас мэдэрч болно. Энэ усыг үнэрлэсэн бүсгүйчүүд таныг илүү ойроос мэдрэхийг хүсэх нь лавтай. 

Гол нот: Амброксан, халуун ногоо, бергамот лийр

#4 Versace Eros – Versace (Eau De Toilette)

Нэрнээсээ л эхлээд өөрийгөө илтгэх ус. Халуухан, хүсэл татам мэдрэмж төрүүлэх ус. Аль ч улиралд, өдөр  шөнийн алинд ч түрхэж болно.

Болзоот бүсгүйтэйгээ илүү дотно байхаар төлөвлөсөн үедээ түүнтэй “найзлаарай”.

Гол нот: Ванилла, гаа,

#5 Thierry Mugler – A*Men Pure Malt (EDT

Өвөрмөц үнэртэн. Өвөл,  намар болон   шөнө түрхэхэд илүү тохиромжтой.

Гол нот: Царс мод, амууны модлог үнэр болон ч чихэрлэг үнэртэй

#6 Bleu De Chanel – Chanel (Eau De Toilette)

Классик төрлийн бүсгүйчүүдийн таалдаг  уснуудын нэг. Өдөр тутамдаа түрхэж болно. Цитрус болон мод холимог үнэртэй.

#7 Versace Pour Homme – Versace (Eau De Toilette

Сэрүү татсан үнэр, нэмээд  цитрусын үнэртэй энэ усыг хавар зун намар, өдрийн цагаар түрхэж болно.

Гол  нот: лимон, жүржийн модны тос, бергамотын лийр, сарнай, хэлгий цэцэг,  хуш 

#8 Salvatore Ferragamo – F by Ferragamo Black (EDT)

Түгээмэл усны нэг. Эхлээд сэнгэсэн цитрусын үнэр үнэртэх ч хэсэг хугацааны дараа La Nuit De L’homme-тай төстэй үнэртэх  болно. Лаванда, tonka bean  гол нот нь. Ихэнх  хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг тул олон хүнтэй шөнийн клуб, болзоондоо айлтгүй түрхэж болно. Боломжийн хугацаанд үнэрээ барьдаг (5-6 цаг) энэ усны үнэ ч харьцангуй боломжийн.

#9 La Nuit De L’Homme – Yves Saint Laurent (Eau De Toilette)

Бергамотын лийр, лаванда, хуш,  кардомомын төгс нийцэл. Үдшийн болзоонд гарахдаа үүгээр гангарч болно. Өдөр тутамд бол  тийм ч тохиромжтой бус. 

#10 Paco Rabanne – 1 Million (EDT) | Jean Paul Gaultier – Le Male (EDT) | The One – Dolce & Gabanna (Eau De Toilette)
Нийтлэг, бүсгүйчүүдийн танил усны нэг. Алтан гулдмай мэт хэлбэртэй энэ уснаас бэрсүүт жүрж, синнамон, гаа, цитрусын хүчирхэг нэгдэл үнэртэнэ. Мөн  ванилла болон  цагаан гаа, лавандагийн үнэр ямар ч бүсгүйг барьц алдуулах чадалтай. Үдэш орой гадагш гарахдаа,  ялангуяа гадаах уулзалтад явахдаа түрхэхэд тохиромжтой.

 

 

 

 

 

Үнэртэй усны төрлүүдийн үнэрээ барих хугацаа
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...