Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо

УКНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа 05 дугаар сарын 26-ны үүрийн 04 цагт амжилттай дуусгажээ. 2011 оноос элэг шилжүүлэн  суулгах бэлтгэлээ базааж ирсэн тус эмнэлэгт одоо элэг шилжүүлэн суулгах хоёр баг бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл ийм хагалгааг хоёр  зэрэг хийх боловсон хүчин бэлтгэгдсэн гэсэн үг аж. Элэг шилжүүлэн  суулгах  50 хагалгаанаас эхний 30 хагалгааг тус эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн бол сүүлийн 20 хагалагааг бие даан хийжээ.

Тус эмнэлэг цаашид эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв болохоор төлөвлөж ажиллаж буй бөгөөд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгахаар төлөвлөн  бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм байна. Зүрх шилжүүлэн  суулгах  хагалгааг Шатиын нэрэмжит III эмнэлгийн эмч нартай хамтран хийхээр ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн  суулгах 160 хагалгаа, чөмөг  шилжүүлэн суулгах 11 хагалгааг манай эмч нар хийжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...