“Boyzone” сүүлчийн цомгоо гаргаад тарахаа мэдэгдлээ

Хуучраагүй хуучны дуунууд

“Boyzone” хамтлагийн  No Matter WhatEvery Day I Love YouLove Me For A ReasonAll That I NeedPicture of You гэх мэт олон сайхан дууг  нь 1990-ээд оны залуус одоо ч сонсох  дуртай. Энэ удаад “Boyzone”-ы ертөнцөөр  аялая.

Нэгэн цаг үе охидын зүрхийг догдлуулж, шархлуулж, уярааж явсан Ирландын хөвгүүдийн хамтлаг “Boyzone”-ий 25 жилийн ой энэ онд тохионо. Тэгвэл тус хамтлаг 25 жилийн ойгоо тохиолдуулан сүүлчийн цомгоо гарган, үүний дараа албан ёсоор хамтлагаа тараана гэдгээ дуулгалаа. Хэдийгээр сүүлийн жилүүдэд нам гүм байсан ч тус хамтлагийнхан тарлаа гэх мэдээгээ үүнээс өмнө шүтэн бишрэгчдэдээ дуулгаагүй байсан юм. Шинэ цомгийн дараа хамтлагийн гишүүд тус тусын мөрөө хөөж, соло  уран  бүтээл дээрээ ажиллах юм байна.

2009 онд хамтлагийн гишүүн, гоцлол дуучин Stephen Gately төрөлхийн зүрхний өвчний улмаас 33-хан  насандаа харамсалтайгаар  нас барсан. 1999 онд гэй гэдгээ зарлаж, ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн тэрээр бэлгийн цөөнхийн дуу хоолой болж, эрхийг хамгаалахын төлөө тэмцэж ирсэн нэгэн. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тус хамтлагийн удахгүй гарах сүүлчийн цомогт түүний нас барахаасаа өмнө бичүүлсэн, олонд хүрээгүй хэд, хэдэн дуу багтах  юм байна. “Boyzone”-ынхан тус цомгоо Gately-ын дурсгалд  зориулж гаргах юм байна. Тэд одоогоор цомгийн ажилдаа ороод буй бөгөөд оны сүүлээр бэлэн болгохоо мэдэгдээд байна.

Stephen Gately тоглолтын үеэр
Stephen Gately найз залуугийн хамт

Ингээд 1999 он  руу хамтдаа эргэн аялж тус хамтлагийн “No matter what” гэх сайхан дууг сонсоцгооё.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...