Монгол Улс хүний нөөцийн стандарттай болно

Дэлхийн эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр зарим үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болсон учраас  Олон Улсын стандартын байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээнд тодорхой шалгуур  тавьж эхэлсэн юм. Тэр нь дэлхийн бүх улс оронд мөрдөх Олон улсын (ISO-International  Standards Organization) стандарт. Олон улсын стандартууд нь бизнес эрхлэгчдэд илүү бүтээмжтэй, үр дүнтэй үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгоход нь тусалдаг байна.

Монголын бизнесийн байгууллагууд хөгжлийн тодорхой үе шатуудыг даван туулж одоо хөгжлийн илүү тогтвортой үе шат руу хандаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор компаниудын дунд  сүүлийн жилүүдэд ISO-ын менежментийн удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх сонирхол нэмэгдэж байгаа аж. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан стандартуудыг дэлхийн 160 гаруй оронд хүлээн зөвшөөрч  дэлхий нийтээр дагаж мөрддөг юм.

Хүний нөөцийн менежментийн шилдэг баримт бичиг болох Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын  багц стандартыг үндэсний стандартаар батлуулах, Монголд нутагшуулах Хүний нөөцийн олон улсын анхны бүртгэгдсэн,  баталгаажсан аудитор, зөвлөх, сургагч багш  нарыг бэлтгэх төслийн ажлыг Монголд эхлүүлээд байна. Төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлийг хамруулсан ажлын хэсэг уг төсөл дээр хамтран ажиллах юм. Тодруулж хэлбэл, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Стандарт хэмжилзүйн газар, салбарын судлаач эрдэмтэн докторууд, Монос групп, Олон улсын стандартын академи, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ, “Монсертф” ХХК энэ төсөл дээр хамтрахаар болжээ.

Төслийг хэрэгжүүлснээр хүний нөөцийн зөв бодлогыг хэрэгжүүлэх давуу талтай аж. Ингэснээр ажиллагсдын ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, тогтвор суурьшилтай ажиллах сонирхол нэмэгдэж, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн менежментийн тогтолцоо олон улсын стандартын шаардлагад нийцсэнээр хилийн чанадад гарч ажиллах урсгал ч буурах сайн талтай юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт,...

Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер,...