БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэлжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, 5 дугаар сарын 1-нээс Гуандун мужийн Жүхай боомт, Макаогийн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ журам нь дипломат паспорттай гадаадын иргэд болон албан ёсны айлчлал, албан ажлаар ирж буй гадаадын иргэдэд хамаарахгүй.

БНХАУ-ын хилээр орж, гарч буй гадаадын иргэдийн хурууны хээ, биометр мэдээллийг бүртгэснээр цагаачлалын хяналтыг бэхжүүлэх, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүс дэх гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид хятадын олон улсын хилийн бүх боомтод нэвтрүүлэх юм байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...