“ЭРДЭНЭТ” үйлдвэр 16 дахь удаагаа “ТОП”-уудыг тэргүүлэв

Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран шилдэг 100 аж ахуйн нэгжийг 17 дахь жилдээ шалгаруулснаа өчигдөр /2017.04.27/ Төрийн ордонд өргөмжиллөө.

2017 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэгдүгээрт ‘Эрдэнэт’ үйлдвэр эрэмбэлэгдэв. Тус компанийн хамт олон ашиг орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээр 16 дахь удаагаа аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.

Монгол Улсын худалдаа үйлчилгээ, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл, банк санхүү, харилцаа холбоо, барилгын салбарын 100 шилдэг компани улсын орлогын 50 хувийг татвараараа бүрдүүлжээ. Мөн эдгээр аж ахуйн нэгж 2017 онд өмнөх онтой харьцуулахад 60 хувиар татвараа нэмэгдүүлсэн байна.

2017 оны ТОП 100 өргөмжлөл гардуулах ёслол нь ямар нэгэн шалгаруулалт бус бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн Сангийн яам, төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан эрэмбэлсэн чансаа юм гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тодотгов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...