Бодибилдинг, фитнессийн Азийн аваргууд тодров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Макао, Иран, Ирак, Кыргыз зэрэг Азийн 40 гаруй улс орны 400 гаруй тамирчин оролцлоо.

Улаанбаатар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль давхацсан нь тэмцээнд оролцогч орнуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тэмцээн IFBB дэлхийн түвшин болон IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох сорилтой, тамирчид хувийн чансаагаа ахиулах боломжтой байсанд оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгсөн байна.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй 49 ангилалд тивийн аваргууд тодорлоо. Багийн дүнгээр БНХАУ-ын тамирчид нэгдүгээр байр эзэлсэн бол Ираны тамирчин “Азийн мистер-2018” цомын эзэн болов.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт бодибилдинг, фитнессийн УАШТ болж өндөрлөсөн. УАШТ-ий жин, ангиллын эхний байруудыг эзэлсэн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан юм. Тиймээс манай баг тамирчид энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэл сайтай оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Тэмцээний өдрүүдэд Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгресс хуралдаж алдаа, оноогоо хэлэлцэн, тэргүүнийхээ сонгуулийг явуулсан бөгөөд эл албан тушаалд Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир ялж, Азийн бодибилдинг, фитнессийн холбоог тэргүүлэхээр болсон юм. Ийнхүү монгол хүн Ази тивийн спортын холбоог удирдахаар сонгогдсон нь Монголын бодибилдинг, фитнессийн спорт тив, дэлхийн хэмжээнд хүрч хөгжсөний илэрхийлэл боллоо.

Манай улсын хувьд 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулахтэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийнАзийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аваргууд тодорлоо

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...