Дуучин Сараагийн намтар ном хэвлэгдлээ

…анхны дурлал, Ганхуягийг анх олж харсан халуухан мөч, анхны тоглолт, анхны шагнал…амиа хорлохоор шийдсэн гашуун өдөр…СУИС-ын оюутан Сараа…найман боодол демадрол…тэвчээр…анхны хүүхдээ төрүүлэхгүй байх шийдвэр…салалт…анхны CD, дахиад л хайр…Болдхуяг…дурласан Сараа…нулимс, эргэлзээ, итгэл…хагацал гуниг, аз жаргал…Мэдээж “Зууны дуу хоолой-Би Сараа” намтар зохиолыг бичих гэж би түүний сэтгэлийн нугачаа бүрийг хөндсөн, зүрхнийх нь аялгуу бүрийг анирдсан, давуу болон сул талуудыг нь тэмтэчсэн…үүний тулд шарыг нь малтсан, хатуурхсан, аргадсан…тэгээд найз маань нэгэнт туулсан амьдралаа дахин туулах болгондоо яг тэр үеийн зовлон жаргалаараа дахин амьсгалж, амьдарч, шархалж, жаргаж буйг хараад өөртөө багахан гэмшсэн. Сараа үнэхээр илэн далангүй байж чадсан. Үүнийг ямар ч эмэгтэй чадахгүй, зориглохгүй…

Зохиолч сэтгүүлч Р.Эмүжин дуучин  Б.Сарантуяагийн намтар, түүхийг хүүрнэсэн “Зууны дуу хоолой-Би Сараа” номынхоо талаар өөрийн нүүр номдоо бичихдээ дээрхийг зураглажээ. Энэ номонд Сараагийн дотны найздаа ч харамлаад  яримгүй тийм л нүцгэн үнэнүүд багтсан гэнэ. Тиймээс  ч тэд номоо номын худалдаагаар борлуулахгүй гэнэ.   Учир дуучин Сараа маань  олон нийтэд дэлгэсэн амьдралын нууцуудаа худалдахыг хүсээгүй бололтой. Гэхдээ та Сараагийн туулсан амьдралын зөргөөр түүнтэй хамт алхахыг хүсвэл зөвхөн түүний Дуучин Б.Сарантуяа пэйж хуудсаар дамжуулан сэмхэн захиалж болно гэсэн шүү. Зохиолчийнх нь хэлснээр ном биш Зууны манлай дуучин, хатагтай Б. Сарантуяагийн зүрхний бичээс, сэтгэлийн долгион, тархины бичлэг гэж тодорхойлсон энэ бүтээлд түүний туулсан жаргал зовлон, алдаа оноо…өнгө дүрс, өгөө аваа, нулимс, инээмсэглэлтэйгээ, бас цаг үетэйгээ бий гэнэ лээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

“Тэнгэрийн хүү” жүжиг Унгарт МИТЕМ олон улсын театрын наадмыг нээнэ

Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын...

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...