Эцэг эхээ үүрэн 100 км алхсан дүрвэгч залуугийн түүх

ГОЁ ӨНГӨ

Эцэг эхээ сагсанд хийн үүрч алхаж буй энэ залуу бол Мянмарын рохингуа нарын нэг. Буддын шашинтай Мянмар улсын нэгээхэн хэсэгт амьдардаг рохингуа нар нь муслимын шашинтайгаасаа болж тосгон, гэр орон нь шатаалгах, зодуулж дарамтлуулах, хүчирхийлүүлэх зэргээр илтэд гадуурхагддаг юм. Мянмарын цэргийн  хүчнийхэн террористуудтай тэмцэх нэрээр рохингуа нарыг хөнөөхөөс буцдаггүй бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгчид үүнийг нь үндэс угсаагаар нь ялгаварлаж буй үйлдэл гэж дүгнэдэг.  Мянмарт ойролцоогоор 1 сая гаруй рохингуа нар амьдардаг байсан ч 600 гаруй мянга нь Бангладеш зэрэг ойролцоох муслимын шашинтай улс руу дүрвэсэн байдаг. Яг  л ийм шалтгаанаар амар тайван  амьдралыг эрэн Бангладешийг зорьсон залуугийн дээрх зураг хэсэгтээ олон нийтийг сүлжээг шуугиулсан юм. Тэрээр дүрвэхдээ насан  өндөр аав, ээж хоёроо сагсанд хийн үүрч, 7 хоногийн турш 160 км замыг хөл нүцгэн туулжээ. Залуу “Нас өндөр болсон аав, ээжээ тэнд орхиж зүрхлээгүй. Сагсанд хийгээд үүрч явахаас өөр сонголт байгаагүй” хэмээн өгүүлсэн байна. Түүний ээж 65, аав 80 настай бөгөөд тэдний хэцүү амьдралаас холдох ганц итгэл найдвар нь хүү нь байсан нь ойлгомжтой юм.  Хүү нь ч тэдний итгэлийг алдаагүй бөгөөд дээрх зургийг залууг Бангладешт ирсний дараахан нэгэн залуу авч твиттерт анх оруулсан нь олон хүний анхаарлыг татаж мянга мянган удаа шэйрлэгдсэн байдаг. Хүмүүсийн мөс чанар муудаж нэгэндээ итгэх итгэл найдвар, жудаг, хүнлэг чанар хэврэгшсэн өнөө үед энэ залуугийн түүх хүмүүст ихийг өгүүлсэн нь лавтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...