АНУ-ын цохилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ингэж дүгнэжээ

Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэж үзэн АНУ, Франц, Их Британи улс хамтран Сирийн нийслэл Дамаск руу өнгөрсөн  бямба гарагт цохилт өгсөн. АНУ-ын энэ шийдвэрийг ОХУ-ын зүгээс өдөөн хатгалга хэмээн үзээд Сирийн холбоотон, дипломат  харилцаатай улсын хувьд хариу арга хэмжээ авахаа аргагүй тухайгаа ч мэдэгдсэн билээ. ОХУ АНУ болон барууны бусад орны хамтарсан энэ ажиллагаа нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлого  гэж үзээд таслан зогсооно гэдгээ зарласан юм.

Ийнхүү ОХУ-ын тал АНУ болон тэдний холбоотнууд Сирид пуужингаар цохилт өгснийг эрс буруутгасан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан ч түүнийг нь батлаагүй байна. Уг тогтоолын төсөлд “АНУ болон Их Британи, Франц зэрэг холбоотон улсууд Сирийн түрэмгийлсэн, гэнэтийн дайралт хийсэн нь олон улсын гэрээ, конвенциуд болон НҮБ-ын дүрэм журмыг зөрчсөн “ хэмээн тусгасан байжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний гурав нь буюу ОХУ, Боливи болон Хятад улс уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Харин Эквадорын Гвиней, Этиоп, Казахстан болон Перу улс санал өгөхөөс түдгэлзсэн бол үлдсэн найман гишүүн нь уг тогтоолын төслийг батлахыг эсэргүүцэж улмаар олонхийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй байна. НҮБ-ын уг шийдвэрийг ОХУ-ын НҮБ-ын гишүүн эрс шүүмжилсэн бөгөөд Их Британийн төлөөлөгч Карен Пирс хэлэхдээ “Химийн зэвсгээр энгийн иргэдийг хөнөөж буй уг үйл ажиллагааны эсрэг АНУ болон Их Британи, Франц зэрэг улс орнууд дайралт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний энэ үйлдэл хүмүүнлэг бус явдлын эсрэг байсан болохоос НҮБ-ыг ямар нэг дүрэм журмыг зөрчөөгүй” хэмээн хэлжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...