Ц.Сандаг-Очир: Монгол Улс газрын доройтол, цөлжилт, ган гачгийн сорилтыг хамгийн их мэдэрч буй орон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоон бүсийг албан ёсоор нээлээ. Ногоон бүс бол иргэд, малчин ард түмэн СОР17-д дуу хоолойгоо чөлөөтэй хүргэх талбар юм.

Ногоон бүсийн нээлтэд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ  “СОР17-гийн үр дүн бодитоор хэрэгжиж, шийдлийг бодит ажил болгоход Ногоон бүс чухал үүрэгтэй. Энэ бүс мэдлэгийг үйл ажиллагаатай, санаачилгыг түншүүдтэй, хөрөнгө оруулалтыг үр дүнд хүргэх талбар болох юм. СОР17-гийн үеэр есөн сэдэвчилсэн өдрийг зохион байгуулж, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүнс, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн шийдлийг танилцуулна. Хэрэгжүүлэх сайн туршлага бий болгох, шинэ түнштэй холбогдох, дэмжихүйц төсөл хөтөлбөр санаачилгыг бий болгох гэсэн гурван үр дүнг хүлээж байна. Энэ нь хурлын дараах хамтын ажиллагааны эхлэл болох ёстой. Монгол Улс газрын доройтол, цөлжилт, ган гачгийн сорилтыг хамгийн их мэдэрч буй орон. Хүн ард нь нүүдлийн соёлоо олон зуун жил уламжилж ирсэн мэдлэг туршлагатай. Малчдыг зөвхөн газрын доройтлын үр дагаварт өртөгсөд бус уламжлалт мал аж ахуйг дээдлэгч, өв уламжлалаа тээгчид гэж үздэг” гэсэн юм.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир СОР17 -ын олон улсын бага хуралд хэлсэн үгэндээ Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаж, олон улсын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн болсноо мэдэгдсэн юм.  COP17 нь цөлжилт, газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит шийдэл, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс талуудын хүртээмжтэй оролцоо, зөвшилцөлд тулгуурласан хэлэлцээг дэмжиж, хурлын шийдвэрүүдийг бодит үйл ажиллагаанд шилжүүлэхийг зорьж байна. Үүнд доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээр, хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, олон улсын болон санхүүгийн байгууллагуудын хамтын оролцоог чухалчилжээ. Монголын хувьд энэ асуудал нэн тулгамдсан.

Нийт нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь доройтсон. Мал аж ахуй нь гурван хүн тутмын нэгийн амьжиргаатай холбоотой. 2023–2024 оны ган, зудын улмаас 7.0 сая гаруй мал хорогдсон нь хуурай бүс нутгийн иргэдийн эмзэг байдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...