COP17-ын Дээд түвшний уулзалтын, хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
Энэ хүрээнд Гангийн тэсвэрлэх чадавхын асуудлаарх Сайд нарын яриа хэлэлцээг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир удирдан явууллаа.
Гадаргын ус улирал болон уур амьсгалын хэлбэлзлээс хамааралтай байдаг бол газрын доорх ус нь хүн ам, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, экосистемийг тэтгэдэг стратегийн нөөц юм.
Зарим бүс нутагт энэ нь амьжиргааг хамгаалах сүүлчийн найдвартай усны эх үүсвэр болдог.
Гэвч стратегийн ач холбогдолтой байна гэдэг нь газрын доорх усыг улам их ашиглах бус, илүү хариуцлагатай удирдах ёстой гэсэн үг.
Өнөөдрийн хэрэгцээг хангахын тулд маргаашийн усны аюулгүй байдлаа эрсдэлд оруулж болохгүй.
Сайдын нарын хэлэлцээнд дэлхийн 70 гаруй улсын Байгаль орчны сайд нар оролцож, өөрийн улс орнуудад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг зэрэг асуудлаар санал хуваалцаж, байр сууриа нэгтгэлээ

