COP17: Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна. COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, газрын доройтлын эрсдэлийг даван туулах орон нутаг, экосистем, малчдын амьжиргааг тэсвэртэй болгох бодит шийдлүүдийг хэлэлцэж байна.

Уур амьсгалын ухаалаг дата шинжилгээ, гангийн эрт сэрэмжлүүлэг, олон нийтэд суурилсан ландшафтын нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй малчдын нийгэмлэг зэрэг шийдлүүдийг танилцуулна.

Өдрийн гол сэдвүүдэд бэлчээр, амьжиргаа ба нүүрстөрөгчийн тэсвэрлэх байдал, Евразийн тал хээр дэх малчдын мэдлэг, экосистемийн сэргээн засварлалт, байгальд суурилсан шийдэл, мөн доройтсон газрыг нөхөн сэргээх шинэ технологи багтаж байна.

Харин үдээс хойш цөлжилтөд тэсвэртэй байдлыг хангах нэгдсэн засаглал, байгальд суурилсан шийдэл, түншлэл, мөн элс, шороон шуурганы эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

Харин “Зүчи” тайзнаа залуучуудын дуу хоолой, малчдын дуу хоолой болон соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...