Цөлжилттэй тэмцэхэд зөвхөн бодлого, технологиос гадна хүмүүсийн оролцоо хандлага чухал

COP17 олон улсын хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна.  Ногоон бүс өнөөдөр “Хүн төвт өдөр” гэсэн сэдвийэ дор газар нутгийг сэргээх, хамгаалах шийдлийн төвд хүнийг тавьж байна. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн бодлого, технологи бус, газар нутагтайгаа өдөр бүр харилцан амьдардаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучуудын эрх, мэдлэг, туршлага, оролцоо чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц /UNCCD/ COP17-д залуучууд, уугуул иргэд, малчид, жижиг тариалан эрхлэгчид зэрэг өргөн хүрээний оролцогчдыг шийдэл боловсруулах үйл явцад нэгтгэж байгааг онцолж байгаа юм. Өнөөдрийн Ногоон бүсийн хөтөлбөрөөр газрын засаглал, эрх ба бодлого, иргэний нийгэм ба хүртээмжтэй засаглал, жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн газрын эрх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газар сэргээх шийдэл, шинжлэх ухаан, мэдлэг, чадавх, залуучуудын манлайлал, эмэгтэй тариаланчдын тогтвортой хүнсний тогтолцоонд оруулах хувь нэмэр, уламжлалт болон орон нутгийн мэдлэг зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...