Тайланд улсад визгүй зорчих хугацааг бууруулав

Монгол Улсын иргэдийн Тайландын хаант улсад визгүй зорчих хугацаа 60 хоног байсныг 30 хоног болгож бууруулсан байна. Тус шийдвэр есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх ажээ.

Тодруулбал, Тайландын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг энэ оны наймдугаар сард танилцуулсан байна. Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын...

Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

"Айчи Нагоя 2026" Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг байнгын ажиллагаатай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19)...