Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” үүдээ нээлээ

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалтын зарим барилгыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд энэ хичээлийн жил хотхоны бага сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцана. Цаашид хотхоны бага сургуулийн тоог нэмж, бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын ачааллыг бууруулна.
Шинээр нээж буй хотхоны бага сургуулиудыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, ухаалаг самбар, сурагчдын идэвхтэй оролцоонд суурилсан сургалтыг дэмжих орчин, стандартын шаардлага хангасан сандал, ширээгээр тохижуулсан.

•    Хан-Уул дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 52, 32, 130, 186, 18, 163 дугаар сургуулиудын харьяа хотхоны бага сургууль,
•    Баянзүрх дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 69, 133, 14, 48, 44 дүгээр сургуулиудын харьяа хотхоны бага сургууль,
•    Баянгол дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа, Эрдмийн өргөө, 73 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
•    Сүхбаатар дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 4, 16, Эрдмийн хөтөч сургуулийн харьяа хотхоны бага сургууль,
•    Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн ерөнхий боловсролын 154, 12, Хөгжил сургуулийн харьяа хотхоны бага сургуулийг нээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар...

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...