Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр  мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэр бүхий иргэнээс цагдаагийн байгууллагад хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч, зүй бус авир үзүүлсэн гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б, Ч нарын дөрвөн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлага өгсөн иргэн рүү дайрч, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчид руу чулуу шидэж, эсэргүүцэн танхайрсан үйлдэл гаргасан. Уг үйлдлийг таслан зогсоохыг шаардахад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Улмаар тус иргэний хөл тус газарт нь хийн буугаар нэг удаа буудаж, танхайрсан үйлдлийг таслан зогсоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Чингэлтэй дүүргийн гомдол, мэдээллийн төвд бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын журамд зааснаар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, амь биед нь аюултай аргаар дайрсан, довтолсон тохиолдолд тухайн аргыг хэрэглэн, үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Уг гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усыг шавхаж бохирдуулсан талаарх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26-р хороонд байрлах Дунд голын орчимд хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтаар төсөл хэрэгжүүлэгч нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага техникийн бохирдолтой хөрсний усыг Дунд гол руу шавхан бохирдуулсан зөрчил илэрсэн. Уг зөрчилтэй холбогдуулан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэнээс гэмт хэргийн гомдол, мэдээлэл гаргасан. Уг гомдол, мэдээлэлд дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас нээн шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

Нийслэл төсвийн орлогоо 38 тэрбумаар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан...

Гэр бүлийн таван хүний амийг аварсан З.Эмүжинг “Шударга журам” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон...

Төрөөгүй хүүхдийн өмнөөс 18 жил мөнгө авч залилжээ

Төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчилгээ гаргуулж, 18 жилийн турш...