Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол 25000 төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдэж, нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг албаныхан анхааруулж байна. Сүүлийн үед телекамерын ухаалаг хяналтын системийг ашиглан энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлжээ.

2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар улсын дугааргүй, стандартын шаардлага хангаагүй болон бүртгэлгүй дугаартай нийт 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон байна.

Улсын дугаар нь тээврийн хэрэгслийг таних, эзэмшигчийг тодорхойлох, зам тээврийн осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцох чухал үүрэгтэй. Харин дугааргүй хөдөлгөөнд оролцох нь осол, хэрэг гарсан үед холбогдогчийг илрүүлэхэд хүндрэл учруулж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болдог байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг улсын дугааргүйгээр хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд 25 нэгж буюу 25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг. Давтан зөрчил гаргасан тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авах боломжтойг албаныхан онцолжээ. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг стандартын дагуу ил тод, бүрэн бүтэн байлгах, санаатайгаар халхлах, өөрчлөхгүй байх, мөн замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...