Иран АНУ-ын саналыг “хэт нэг талын, бодит бус” хэмээн үзжээ

2026 оны гуравдугаар сарын 25–26-ны өдрүүдэд АНУ болон Ираны хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжаах зорилгоор АНУ-аас Иранд тодорхой санал хүргүүлсэн ч Тегеран одоогоор албан ёсны эцсийн хариу өгөөгүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-аас нэг сарын хугацаатай гал зогсоох болон цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зэрэг нийт 15 заалт бүхий санал тавьсан байна. Тус саналд уран баяжуулалтыг бүрэн зогсоох, олон улсын хяналтыг зөвшөөрөх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагууд багтжээ.
Харин Ираны талаас уг саналыг “хэт нэг талын, бодит бус” хэмээн шүүмжилж, шууд хүлээн аваагүй байна. Зарим хэвлэл мэдээллээр Иран саналыг татгалзсан гэх мэдээлэл гарсан ч албан ёсны баталгаатай шийдвэр хараахан зарлагдаагүй бөгөөд АНУ болон зуучлагч талууд Иранаас хариу хүлээж байгаа хэвээр байна.
Үүний зэрэгцээ Иран өөрийн нөхцөлүүдийг тодорхой илэрхийлжээ. Тухайлбал, АНУ болон холбоотнуудын зүгээс бүх төрлийн цэргийн ажиллагааг бүрэн зогсоох, цаашид дахин халдахгүй баталгаа гаргах, дайны улмаас учирсан хохирлыг барагдуулах, бүс нутгийн бүх фронтод мөргөлдөөнийг зогсоох зэрэг шаардлага тавьсан байна. Мөн стратегийн чухал усан зам болох Ормузын хоолой дээрх өөрийн нөлөөг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна.

Эдгээр нөхцөл биелэхээс нааш ямар нэгэн хэлэлцээ хийхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцдаж, цэргийн мөргөлдөөн нэмэгдэж буй энэ үед АНУ-ын санал нь дипломат гарц эрэлхийлсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна. Гэвч хоёр талын шаардлага эрс зөрүүтэй хэвээр байгаа нь ойрын хугацаанд тохиролцоонд хүрэх боломжийг тодорхойгүй болгож байна.
Иймд Иран албан ёсоор татгалзсан эсэх нь тодорхой бус хэвээр байгаа ч одоогийн нөхцөл байдалд Тегеран өөрийн хатуу нөхцлүүдийг тулган, зөвхөн тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэлэлцээ хийхэд бэлэн байгаа нь илт байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...