С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлага хангах уу?

ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан гэдгээ хэвлэлд ярьжээ. 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал авсан намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Тэдний нэг нь ИЗНН мөн. Гэхдээ тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшээч гэж санал тавьсан С.Оюун хуулийн шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй, бараг боломжгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан. Хуульд нэр дэвшигч нь:

-50 нас хүрсэн

-Монгол Улсын уугуул иргэн байх

-Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх

-Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

-Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

-Сэтгэцийн эмгэггүй байна гэж заасан байдаг. С.Оюун сүүлийн жилүүдэд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Олон улсын байгууллагад ногоон хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа гэдгээ өөрөө мөн хэлсэн. Эх орондоо байнга оршин суухгүй байгаа учраас хуулийн шаардлага хангахгүй. Хуульд зааснаар эх орондоо 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх шалгууртай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...