Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

Далайгаас урьд өмнө илрүүлээгүй асар том хэмжээтэй зөөлөн биет буюу медузаг олж нээжээ. Харьцуулбал, автобусны хэмжээтэй уг ховор гүн усны  медузаг Аргентины эргийн ойролцоох Атлантын далайн гүнээс олж нээж камерт анх удаа дүрсийг нь бичсэн байна.
Далайн гүн судлалын экспедицийн үеэр Stygiomedusa gigantea нэртэй, “phantom jellyfish” хэмээн алдаршсан маш ховор зөөлөн биетийг алсын удирдлагатай роботын тусламжтайгаар ажигласан байна. Судлаачдын мэдээлснээр уг медузын гол бие ойролцоогоор 1 метрийн диаметртэй, харин дөрвөн урт сарвуу нь 6–10 метр хүртэл сунаж, нийт уртаараа автобусны хэмжээтэй харагддаг ажээ.
Олдворыг далайн 250–800 метрийн гүнээс илрүүлсэн бөгөөд ийм том хэмжээтэй медузаг амьд байхад нь дүрс бичлэгт буулгах нь шинжлэх ухаанд маш ховор тохиолдол гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Тус бичлэгийг ROV SuBastian хэмээх алсын удирдлагатай робот төхөөрөмжөөр хийжээ.


Судлаачдын тайлбарласнаар энэхүү медуза нь хүний биед хоргүй бөгөөд урт сарвууныхаа тусламжтайгаар планктон, жижиг загас барьж хооллодог байна. Уг нээлт нь далайн гүн дэх экосистем, тэнд оршин амьдардаг том хэмжээтэй амьтдын талаархи ойлголтыг тэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс далайн гүний орчин одоо ч бүрэн судлагдаагүй бөгөөд ийм төрлийн олдворууд нь дэлхийн далайд хүн төрөлхтөнд үл мэдэгдэх олон нууц байсаар байгааг харуулж байна хэмээн дүгнэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...