Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-гийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцов. “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д нийт 55 улсын Гадаад хэргийн сайд нар, мөн уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгчид оролцов.
Энэхүү уулзалтад чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэн дор цугларч, эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт, мөн боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв. “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” нь чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байгаагаараа ихээхэн онцлог юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...