ДЦС-IV-ийн нэг зуухыг зогсоож, засвар хийх учраас хязгаарлалт үргэлжилнэ

ДЦС-IV-ийн дахин нэг зуух гэмтэлтэй ажиллаж байгаа тул зогсоож, засварлах шаардлагатай болсон байна. Энэ талаар тус станцын инженер Б.Баатар “Дөрвөн зуух зогсож болүошгүй үлээлт гэмтэлтэй ажиллаж байсан. Өнөө өглөө авсан мэдээллээр нэг зуухыг яаралтай зогсоох шаардлагатай болсон. Өнөөдөр 22:00 цаг хүртэл ажиллуулж байгаад зогсоохоос аргагүй боллоо. Аваарын байдалд оруулаад параметрыг нь буулгаад ажиллуулаад байсан ч зогсоохоос аргагүй нөхцөл байдалд ирлээ. Нэг зуух зогсооход 100 мВт-аар эрчим хүчний хэрэглээ буурна. Нийт 20 мянган айлын хэрэглээ буюу 10-аад аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээгээр буурна” гэлээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Оргил ачааллыг өнгөрөөгөөд засварыг хийхээр төлөвлөсөн. Засвар 48 цаг үргэлжилнэ. Аль болох эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байхыг хичээж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...