Өвөрмонгол эмч нар 300 гаруй хүнд үнэгүй үзлэг, оношилгоо хийжээ

Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд өвөрмонгол эмч нар Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг  болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үнэгүй үзлэг оношилгоо хийх тухай бид  өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл  ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын монгол эмнэлэгийн зөвлөх 7 эмч  энэ сарын 17,18-ны өдрүүдэд УУлсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд байрлан  иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.

 Уламжлалт анагаах ухааны эмч нар дотор, мэдрэл, зүрх, үе мөчний чиглэлээр үзлэг хийж, уламжлалт эмийн эмчилгээ, зүү, төөнүүр зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Мөн энэхүү үзлэгийн үеэр манай уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, резидент эмч нар дагалдан суралцаж, ур чадвараа дээшлүүлсэн байна.

Тус үзлэгт давхардсан тоогоор 300-аад хүн хамрагдсан бөгөөд өвөрмонгол эмч нар тэвгээр хүммүүсийг дараа нь  Өвөрмонголын монгол эмнэлэгт үйлчлүүлэх бол  хөнгөлөлт урамшуулал өгөхөөр амалсан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...