Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн эрсдэл хамгийн өндөртэй байна

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна.

Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.

Харин  үерийн эрсдэлтэй “маш их буюу их” түвшинд байгаа 49 сумын 137.740 өрх айл үерт өртөх эрсдэлтэйг тооцооллоо.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Сүүлийн жилүүдэд үерийн аюул болон усны осолд өртөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох тохиолдол өсөж байгаатай холбогдуулан гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...