Арван сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад нөхөн хамруулна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 1072-д хүрч, халдварын голомт хот, хөдөө орон нутгийн аль алинд нь тэлсээр байна. Улсын хэмжээнд халдварын 75657 гаруй хавьтал бүртгэгдээд байгаа бол 648 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, долоон хүн нас барсан.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их  өвчилж байгаа аж. Мөн товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Иймээс долдугаар сарын 1-ний улс орон даяар сум өрхийн эмнэлгүүдэд улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулна.

Энэ үеэр 6-8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулна. Мөн товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...