Home Нийгэм Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

0
Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

Тодруулбал энэ оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд архидан согтуурсан үедээ 2876 гэмт хэргийг үйлдсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Хүний амь нас хохироосон буюу Хүнийг алах” нийт 74 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here