ХАНГАРДИ үндэсний шагайн харваан тэмцээн гурав хоног үргэлжилнэ 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хотын дарга Х.Нямбаатар сайд байхдаа Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Миний бие тухайн үед энэ хуулийн төслийг боловсруулж, батлуулахад гар бие оролцож байсандаа ихэд бахархдаг.
Өнөөдөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Өнөөдрийн энэ арга хэмжээнд 1990-ээд оноос хойших хамгийн олон баг, тамирчид оролцож байгаад гүн талархаж байна. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт” гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.
Мөн ИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГ-ийг гурван үеийн харваачдад гардууллаа. “ХАНГАРДИ” Үндэсний Шагайн Харвааны тэмцээн Нийслэлийн төв асарт гурван өдрийн турш үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...