27 иргэнийг Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 27 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, “ Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, БНСВУ-ын 1 иргэн, БНФУ-ын 1 иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж ирж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргав.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АН ээлжит Их хурлаараа хоёр намыг өөртөө нэгтгэнэ

АН 35 жилийн ойн баярын өдрөөрөө ИХ хурлаа хийж...

Т.Мөнхсайхан: Эмч нарын бие, нэр хүндэд халддаг байдлыг хуулиар зохицуулдаг болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй...

Авлигатай тэмцэх газрын даргаар Э.Дашдавааг улираан томиллоо

Улсын Их Хурлын чуулганаар  “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан...

Мьянмар: 100 гаруй цагийн дараа нурангиас эсэн мэнд аврагджээ

Мьянмар улсад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тав хоног...