Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдлөө гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 23:20 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь Приус-20 загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн Харрер загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байжээ.

Алба хаагчид ажиллаж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гарган НТТТ-д шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...