Юн Сук Ёол: Та бүхний хүлээлтэд хүрч чадаагүйдээ харамсаж байна

Өмнөд Солонгосын дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард онц байдал зарлаж, улс орныг улс төрийн үймээн самуунд оруулсан Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг албан тушаалаас нь санал нэгтэйгээр өнөөдөр огцруулжээ.  Түүнийг огцруулах шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болж Юн тэр даруй ерөнхийлөгчийн ордонг орхисон байна.

Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ шүүх хурлын үеэр  “Ерөнхийлөгч дайны байдал зарлах албан ёсны үйл явцыг зөрчиж, хууль тогтоогчдын эрхэнд халдаж, зэвсэгт хүчний тэргүүн байх үүргээ хөсөр хаяж “ард түмний итгэлээс урвасан” гэж мэдэгдсэн байна.

Уг шийдвэрийн дараа Юн, ерөнхийлөгчөөр ажиллах нь нэр төрийн хэрэг байсан . Та бүхний хүлээлтэд хүрч чадаагүйдээ харамсаж байна” гэж хэлжээ.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу Юныг огцруулснаас хойш 60 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль явуулах ёстой. Тус улсын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвших боломжит хүмүүсийн нэг бол сөрөг хүчний удирдагч, хуульч асан, 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юнд арайхийн ялагдсан Ли Жэ Мён юм.

 Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү сонгуулийн товыг 10 хоногийн дотор зарлах ёстой аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....