3200 жилийн өмнөх цэргийн өндөр тушаалтны булшийг илрүүлжээ

Археологичид 3200 жилийн өмнөх,  III Рамсес хааны үеийн цэргийн өндөр тушаалын командлагчийн булшийг илрүүлжээ. Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, булшийг Египетийн зүүн хойд хэсэгт орших Телл-эль-Масчутагаас олсон байна.
SCA буюу Эртний олдврын дээд зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохамед Исмаил Халедийн хэлснээр энэ байршил нь Египетийн зүүн хилийн дагуух хамгаалалтын гол байрлал байжээ. Хаант улсыг гадны аюулаас хамгаалахын тулд энд цайз, бэхлэлтүүдийг барьж байсан аж.
Булш нь зэргэлдээ гурван өрөөтэй,  оршуулгын гол танхимтай байжээ.  Эдгээр байгууламжийг шавар тоосго ашиглан барьсан бөгөөд археологичид булшнаас олон чухал олдворууд, тухайлбал хүрэл сумны хошуу, ёслолын очирт таягны хэлтэрхий зэргийг илрүүлсэн байна. Эдгээр олдворууд нь Рамсес III-ын үеийн цэргийн өндөр албан тушаалтных байсан гэсэн таамаглалыг бататгаж байгаа аж.
Мөн ваар, Рамзес III-ын сүг зураг бүхий алтан бөгж, өнгөт чулуу, зааны ясан хайрцаг, давхар хайрцагт ороосон бас нэгэн оршуулга гарч иржээ. 
Мөн зааны ясан хайрцаг бүхий бас нэгэн оршуулга гарч ирсэн нь анх оршуулах ёслол үйлдсэнээс хойш хожим булшийг дахин ашигласан байж болзошгүй гэх таамгийг гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...