Хяналт хэрэгжүүлэх газар Франц, Испанитай хамтын ажиллагааагаа хөгжүүлнэ

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, иргэнд ээлтэй, шударга, сайн засаглалыг хөгжүүлэхэд гадаад улсуудын холбогдох туршлагыг судлан нэвтрүүлэхээр 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Хяналт, Үнэлгээний үндэсний Хорооны албаны хүмүүс Бүгд Найрамдах Франц Улс болон Испаний Хаант Улсын Аудитын Шүүхэд тус тус зочлов.

Төлөөлөгчдийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, Үнэлгээний үндэсний Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар ахалсан бөгөөд төлөөлөгчид дээрхи хоёр улсын Аудитын шүүхийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, цуврал уулзалт, ярилцлагууд хийв.

Засгийн газрын харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, бодлого үйл ажиллагааны доголдол дутагдлыг засаж, залруулахад Монгол Улсын болон Франц, Испани улсын холбогдох байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны онцлог, адил төстэй зүйлсийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Франц, Испани улсын Аудитын байгууллагын үйл ажиллагааны дэвшилтэт туршлагаас суралцах, харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар мөн харилцан санал солилцож Франц, Испани улсын холбогдох албаны хүмүүсийг Монгол Улсад айчлахыг урьсанд халуун дотно хүлээн авлаа.

Мөн ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Мадридад төвтэй Цаазын ялыг халах Олон улсын Хороонд зочлон тус Хорооны удирдах албаны хүмүүстэй уулзан цаазын ялыг халах олон улсын идэвхи чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулан хамтран ажиллах хэвээр буйг нотлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчид тодорлоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн...

Ч.Өнөрбаяр: Монгол Улсын хүния эрхийн индексийг өсгөхөд хамтарч ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн...

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...