Жүжигчин Жерар Депардьегийн бэлгийн хүчирхийллийн шүүх хурал үргэлжилж байна

2021 онд киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй  Францын жүжигчин Жерар Депардьегийн шүүх хурал даваа гарагт эхаллээ
Түүний шүүх хурал жүжигчний эрүүл мэндийн байдлаас болж таван сар хойшилсны эцэст ийнхүү эхлэв.   
Өдгөө 76 настай тэрбээр шүүхийн танхимд хар костюм өмсөн, өмгөөлөгчийнхөө мөрөн дээр гараа тавин  инээмсэглэн орж иржээ.
Түүнийг “Les Volets Verts” болон “The Green Shutters” киноны зураг авалтын үеэр эмэгтэйчүүдэд хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгаж байгаа юм. Парисын прокурорын газраас мэдээлснээр Депардьег  “хүчирхийлэл, албадлага, заналхийлэл” үйлдсэн буюу  хохирогчдыг хөлнийхөө завсар хавчуулж, өгзөг, бэлэг эрхтэн, цээжийг нь хувцасны гаднаас нь илсэн” гэж буруутгаж буй юм. 
Депардье энэ бүх мэдээллийг няцаасан ба түүний өмгөөлөгч Жереми Ассус CNN-д, үйлчлүүлэгч нь “баримтыг эрс няцааж, бүгд худал” гэснийг дамжуулав. 
240 гаруй кинонд тоглосон Депардье нь Францын хамгийн үр бүтээлтэй, алдартай жүжигчдийн нэг. Тэрээр олон улсад “Ногоон карт”, “Төмөр масктай хүн”, “Пигийн амьдрал” зэрэг кинонд тоглосноороо алдартай,  1991 онд “Сирано де Бержерак” кинонд тоглосноор Оскарт нэр дэвшиж байсан нэгэн. 
Францын жүжигчин  2023 оны 10-р сард Францын Ле Фигаро сонинд нийтлэсэн захидалдаа “Би хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч эмэгтэй хүнийг хүчирхийлж байгаагүй” гэж мэдэгдсэн. “Эмэгтэй хүнийг гомдоох нь миний хувьд ээжийгээ гэдэс рүү нь өшиглөж байгаатай адил” гэж зүйрлэсэн удаатай.
 Шүүх хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хэрэв Франц жүжигчин гэм буруутай нь тогтоогдвол таван жил шоронд хоригдож, 75 мянган еврогийн буюу 81 мянган ам.долларын торгууль төлөх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...