17 настайдаа Диддид хүчиндүүлсэн гэх шинэ хохирогч залуу гарч иржээ

Пафф Дидди буюу Шон “Диди” Комбст хүчиндүүлж байсан гэх нэгэн шинэ хохирогч гарч иржээ. Тэрээр 2012 онд Нью-Йоркийн нэгэн шөнийн клубт орсон бөгөөд тэр үедээ 17 настай байсан гэнэ. Клубт орсны дараа Дидди түүнийг ширээндээ урьж, хэдэ хэдэн удаа архи шахаж уулгасан тухай тэрээр мэдүүлэгтээ дурджээ.
Уусны дараа  манарч, чиг баримжаагаа, ухаан болон биеэ хянах чадвараа алдаж байгаагаа мэдэрсэн. Комбс шөнийн цэнгээний газрын арын өрөөнд намайг хүчиндсэн. Тухайн үед юу болоод байгааг мэдсэн ч зогсоож чадаагүй, тийм чадвар надад  байгаагүй гэж хохирогч залуу мэдүүлжээ.
Энэ мэдүүлгийн талаар хариу авахаар BBC агентлагаас Комбсын өмгөөлөгчид хандсан  ба өмгөөлөгч  “Үнэн ялах болно. Ноён Комбс хэзээ ч эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн эсвэл насанд хүрээгүй хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд оруулж, биеийг нь худалдаалж байгаагүй” гэж хариулсан байна. 
Пафф Диддигийн эсрэг өмнө нь хэд хэдэн иргэний  гомдол, нэхэмжлэл гаргасан ч тэрээр ус бүрд нь няцааж, гүтгэлэг гэж мэдэгдсээр  ирсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...