Home Аялал жуулчлал Тайландад аялж явсан бүсгүй заанд мөргүүлж амиа алджээ

Тайландад аялж явсан бүсгүй заанд мөргүүлж амиа алджээ

0
Тайландад аялж явсан бүсгүй заанд мөргүүлж амиа алджээ
Тайландад аялж явсан Испани эмэгтэй заанд мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарчээ.  Заан асрах төвд найз залуугийн хамт очсон 22 настай Бланка Ожангурэн усанд  орж буй зааныг сонирхож зогссон бөгөад заан гэнэт түүн рүү халдсан байна. Бүсгүй толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна. 
Эл харамсалтай хэрэгт 45 настай эм заан Фанг Сомбоныг сургагчийг буруутгаж байгаа аж. 
Бүсгүй хуулийн сургуулийн тавдугаар дамжааны оюутан байсан бөгөөд найз залуугийнхаа нүдэн дээр харамсалтайгаар амиа алдсан байна.
Одоогоор уг Заан асрах газрыг хаажээ.
Тайландын шинжээчийн мэдээлснээр  зааныг хэт олон жуулчидтай харьцсанаас стресст орсон байж болзошгүй гэж үзсэн байна.

Тайландын талаас бүсгүйн ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр амалжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here