Хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 1939 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 202 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөнгө угаах болон Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах тус бүр 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Б.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бусдад өгч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн албан тушаалтан Г.А нь тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, сунгах ажлыг гүйцэтгэх зэргээр ашиг сонирхлын төлөө албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөн “Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан нийт 5 литрийн хэмжээтэй бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилсан 100 холбогдогчийг шалгаж байна

1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100...

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтын дараа 18 их багтаамжийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг...

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

“Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд...

Нийслэлд менингококкцемийн халдвар бүртгэгдлээ

Нийслэлд менингококкцемийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын талаарх мэдээллийг хүргэж...