Доналд Трамп 24 цагийн дотор Украйны дайныг зогсооно гэж амаллаа

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн Дональд Трамп ажлаа эхэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр албан тушаалаа авснаас хойш 24 цагийн дотор Украины дайныг зогсоож чадна гэж амалсан ба энэ үйл явц аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдэв. 
“Бид энэ ажлыг аль болох хурдан дуусгаж зорьсондоо хүрэхийг хичээх болно. Украин, Оросын дайн хэзээ ч эхлэх ёсгүй байсан гэдгийг та мэднэ” гэж Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон байна.
Трампын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Марко Рубио даваа гарагт Орос, Украины хоорондох дайныг зогсоох хугацааг нарийн хэлж чадахгүй, гэхдээ хоёр тал зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж буйгаа сэтгүүлчдэд хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...