Home Онцлох Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг УИХ дэмжсэнгүй

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг УИХ дэмжсэнгүй

0
Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг УИХ дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here