Home Улс төр Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө

Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө

1
Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө

Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдоод байсан Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-д тангараг өргөж, гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө шүүхийн шийдвэрээр хорих ангиас суллагдаад байсан юм. Шоронгоос гараад шууд гишүүний тангараг өргөсөн анхны тохиодол энэ боллоо.

Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний тангараг өргөхийг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцэж, шүүхээр гэмт хэргийн асуудал бүрэн шийдэгдсэний дараа тангараг өргөхийг санал болгосон ч олонх дэмжсэнгүй. Ж.Эрдэнэбат ашиг малтмалын лицензийг өөрийн төрсөн дүүгийн компанид Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм.

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here